Өнөөдөр буюу 2016 оны арваннэгдүгээр сарын 11-ний баасан гарагт болох зарим үйл явдлын тоймыг хүргэж байна.
ХУУЛЬ ЗҮЙН ҮНДЭСНИЙ ХҮРЭЭЛЭН
09.00 цагт: "Албадан ажил хийлгэх ялын хэрэгжилт, тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам" сэдэвт хэлэлцүүлэг болно.
МОНГОЛЫН ХҮҮХДИЙН ОРДОН
09.00 цагт: Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газраас Авлигатай тэмцэх газартай хамтран 4 дэхь жилдээ “Авлигагүй Сүхбаатар дүүрэг” сэдвийн дор “Дэвжээ” тэмцээнийг зохион байгуулна. Энэхүү тэмцээний зорилго нь төрийн албан хаагчдын Авлигын эсрэг хууль, тогтоомжтой холбоотой эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, бататгах, авлигаас ангид байх, түүнээс урьдчилан сэргийлэх, албан хаагчдын илтгэх, үйл баримтыг бичгээр илэрхийлэх, багаар ажиллах ур чадварыг дээшлүүлэх юм. Утас: 99767480
ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМ
10.00 цагт: "Хавдар судлалын тулгамдсан асуудал" сэдэвт эрдэм шинжилгээний хурал болно. Тус хуралд манай орны шилдэг эрдэмтэд, судлаачид, эмч нар хорт хавдрын эрт илрүүлэлт, оношилгоо, эмчилгээний чиглэлээр хийгдсэн хамгийн сүүлийн үеийн эрдэм шинжилгээ, судалгааны ажлын үр дүн, дэвшилтэт технологийн талаар хэлэлцэх гэж байна.
CЭМҮТ-ИЙН ДОНТОХ ЭМГЭГИЙН КЛИНИК
10.00 цагт: "Архинд донтох эмгэгийн өдрийн эмчилгээ"-ний нэг жилийн ойг угтан эмчлүүлэгчдийн "Эдгэрлийн баяр"-ын арга хэмжээг СЭМҮТ-ийн төв байрны 1 давхарын Соёлын төвд зохион байгуулна. Эдгэрсэн эмчлүүлэгчид өөрсдийн биеэр оролцож сэтгүүлчдэд нээлттэй мэдээлэл өгнө. Утас: 88064236, 99946200
ХАНГАРДИ ОРДОН
11.00 цагт: Агаарын бохирдол болон Сэргээгдэх эрчим хүчний талаар холбогдох газар, хэлтсийн дарга нар хэвлэлийн бага хурал зарлалаа. Утас: 325044, 88080750
ТУУШИН ЗОЧИД БУУДАЛ
11.00 цагт: Шинжлэх Ухааны Академи, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан Пунцагийн Цагаанд шинжлэх ухааныг хөгжүүлэх үйлсэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж “Хубилай хаан” медаль гардуулах ёслол Туушин зочид буудлын “Соёмбо” танхимд болно.
ПУМА-ИМПЕРИАЛ ЗОЧИД БУУДАЛ
11.00 цагт: "Эрэн сурвалжлах сорилт, боломж" сэдэвт Монголын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн Анхдугаар чуулга уулзалт Пума-Империал зочид буудлын шинэ өргөтгөл /2 давхарын хурлын заал/-д болно. Энэхүү хурлын үеэр Монголд эрэн сурвалжлах сэтгүүлзүйг хөгжүүлэхэд тулгамдаж буй бэрхшээл, гарцуудыг хэлэлцэж, Монголын эрэн сурвалжлах сэтгүүлзүйн төв байгуулах боломж, шаардлага хэрэгцээний талаар санал солилцох юм.
11.00 цагт: Их, дээд сургуулиудын оюутнуудын тэтгэлэгт хөтөлбөрийн талаар хэвлэлийн бага хурал хийнэ.
СПОРТЫН ТӨВ ОРДОН
11.00 цагт: БТСГ, Үндэсний шигшээ багийн алба, Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний албанаас тус ордны 303 тоотод хэвлэл мэдээллийн ажилтнуудтай нээлттэй уулзалт зохион байгуулна.
"МОНГОЛ НЬЮС" МЭДЭЭЛЛИЙН ТӨВ
11.00 цагт: Баянзүрх дүүргийн IV, V хороонд байрлах “Оросын” байрны оршин суугчид хэвлэлийнхэнд хандлаа.
11.30 цагт: Чингэлтэй дүүргийн Ардчилсан намын гишүүд хэвлэлийн бага хурал зарлалаа.
12.00 цагт: Монголын сурагчийн дүрэмт хувцас үйлдвэрлэгчдийн холбооноос Чингис бондтой холбоотой асуудлаар мэдээлэл хийнэ.
SHANGRI-LA MALL
12.00 цагт: Гэр бүл, хүүхэд залууст зориулсан "InspireMe Festival" арга хэмжээ"Shangri-La Mall"-д зохион байгуулагдах гэж байна. Утас: 88779173, 99057473
ШАРГАМОРЬТЫН ГҮҮР
14.00 цагт: "Гамшгаас хамгаалах автозамын албаны сургалт болно. Утас: 99092568
НИЙСЛЭЛИЙН ИРГЭНИЙ ТАНХИМ
15.00 цагт: Гандангийн дэнжийн дахин төлөвлөлтийн талаар уулзалт болно. Нийслэлийн засаг дарга С.Батболд, нийслэлийн гэр хорооллын дэд бүтцийн газрын удирдлага болон албаны бусад хүмүүс оролцоно. Утас: 325044
ТАНАН ТӨВ
15.00 цагт: МУБИС-ийн захирал доктор, профессор Д.Мөнхжаргал "Дэлхийг амирлуулах боловсролын эрэлд" сэдвээр лекц уншина. /"Танан" төвийн хурлын танхимд/