04.24

Францад таван удаагийн халдлага үйлдэх гэж байсныг таслан зогсоожээ

МОСКВА. /RIA Novosti/. Энэ оны нэгдүгээр сараас хойших хугацаанд Францад террорист халдлага үйлдэх гэж байсан таван удаагийн оролдлогыг тус улсын хууль сахиулах байгууллагынхан таслан зогсоожээ. Энэ тухай Францын Ерөнхий сайд Мануэль Вальс мэдэгдсэн байна.

“Хэд хоногийн өмнө нийслэл Парис хотын дагуул Вильжюифе хотод үйлдэх гэж байсан халдлагыг оруулаад Францын нутаг дэвсгэрт үйлдэхээр завдаж байсан таван удаагийн оролдлогыг таслан зогсоолоо” гэж Францын Ерөнхий сайд “France Inter” радиостанцаар үг хэлэхдээ мэдэгдсэнийг Франс Пресс агентлаг уламжилж байна.

Францад террорист аюулын түвшин хамгийн өндөр хэвээр байгаа гэдгийг Францын Ерөнхийлөгч Франсуа Олланд урьд өмнө нь мэдэгдэж байсан билээ.