11.12

Өнөөдөр 12:00-14:00 цагийн хооронд зарим замыг түр хаана


Их Британийн элчин сайдын яамнаас зохион явуулж буй “INSPIREME FESTIVAL” соёлын өдөрлөгийн хүрээнд өнөөдөр 12.00-14.00 цагийн хооронд Bentley, Land rover, Mini cooper загварын автомашинуудын цуваа Сүхбаатарын талбайгаас Гандантэгчилэн хийд, Баруун 4 зам, Бөхийн өргөө, Е-mart худалдааны төв, Сүхбаатарын талбай, Шангрила төв маршрутаар явах тул тухайн замуудад түр хугацаагаар хөдөлгөөний хязгаарлалт хийх юм байна.