04.24

Даваа гаригаас ЕБС-иудын бүртгэл эхэлнэ

Ирэх жил нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудын нэгдүгээр ангид элсэх хүүхдүүдийг ирэх даваа гаригаас бүртгэхээр болжээ. Шинээр элсэгчдийг бүртгүүлэхдээ хүүхдийн 3х4 хэмжээтэй нэг хувь цээж зураг, төрсний гэрчилгээ, эцэг эх асран хамгаалагчийн  иргэний үнэмлэх, оршин суугаа газрын тодорхойлолтыг авч ирэх гэнэ. Мөн шаардлагатай гэвэл байрны гэрчилгээ, иргэний бүртгэлийн лавлагааг шалгах аж. Харин бүртгэлийн ямар нэг хураамж төлөхгүй гэдгийг албаныхан хэллээ.

Шинээр сургуульд орох 26-29 мянган зургаан настнууд байгаа гэнэ. Мөн энэ жил анхны 12 дугаар анги төгсөлтөө хийх учир урьд жилүүдээс 3-4 дахин цөөн хүүхэд сургууль төгсөж байна. Ийнхүү элсэгч, төгсөгчийн харьцаа алдагдсан, шинэ хичээлийн байр олноор ашиглалтад орсон, шилжилт хөдөлгөөн их байгаагаас үүдэн Нийслэлийн Боловсролын газраас  хамран сургах тойргийг шинэчилж байгаа бөгөөд энэ талаар ирэх даваа гарагт дэлгэрэнгүй мэдээлэл хийх аж