Хан-Уул дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдаан өчигдөр буюу энэ сарын 11-нд болж дүүргийн удирдлагуудаа сонголоо.
Тодруулбал, Хан-Уул дүүргийн Засаг даргаар, НИТХ-ын Тэргүүлэгч, Дүүргийн МАН-ын дарга Ж.Алдаржавхлан, дүүргийн ИТХ-ын даргаар ХУД-ийн МАН-ын дэд дарга, дүүргийн хурлын Төлөөлөгч Б.Цэрэн нар нийт гишүүдийн олонхийн саналаар сонгогджээ.
Харин дүүргийн ИТХ-ын тэргүүлэгчдээр МАН-аас сонгогдсон төлөөлөгч Б.Цэрэн, Э.Бодьцэцэг, Ч.Базарзаяа, Д.Даваадорж, М.Батсайхан, Т.Рэгзэдмаа нар боон Бие даагч А.Мөнх-Амгалан нар сонгогдсон байна.
Тус хуралдаанд ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсон 35 нэр дэвшигчээс 18 нь МАН, 14 нь АН, 2 нь Бие даагч буюу нийт 34 нэр дэвшигч оролцож 96 хувийн ирцтэйгээр хуралдсан байна.