11.12

Шакира АНУ-д хийх тоглолтоо цуцлав


Нэрт дуучин Шакира АНУ-д хийх хоёр тоглолтоо цуцлаж байгаагаа Твиттер хуудсаараа дамжуулан мэдэгджээ. Тэрбээр арваннэгдүгээр сарын 17-нд Лас Вегас хотноо Latin Grammy Award шагнал гардуулах ёслол болон арваннэгдүгээр сарын 20-нд Лос Анжелес хотод American Music Awards арга хэмжээнд дуу хоолойгоо өргөх байсан юм.
Шакира хувийн учир шалтгааны улмаас дээрх хоёр ёслолд оролцож чадахгүй болсон гэдгээ мэдэгдэж үзэгч, шүтэн бишрэгчдээсээ хүлцэл өчсөн байна.
"Лас Вегас болон Лос Анжелес хотод хувийн шалтгааны улмаас хүрэлцэн очиж ёслолын ажиллагаанд оролцож чадахгүй болсондоо туйлын их харамсаж байна.
La Bicicleta дууг хамтран амилуулсан Карлос Вивестэй Latin Grammy Award шагнал гардуулах ёслолд зүрх сэтгэлээрээ хамт байж, дэмжих болно" хэмээн Шакира бичжээ.