11.14

Жэй Ло залуу амрагтайгаа эвлэрчээ

Америкийн дуучин, жүжигчин Женнифер Лопес өөрийнхөө нялх амрагийг зүрх сэтгэлээсээ бүрэн арчиж чадаагүй байсан бололтой. Ээлжит удаагаа салаад хэдхэн сарын хугацаа өнгөрч байгаа ч бүжигчин залуу Каспер Смарт "ерөнхий спонсор" эгчмэд амрагаа дахин уярааж дөнгөсөн гэнэ. 
Эхлээд хааяа нэг мессэжээр харьцаж байсан хоёр удалгүй утсаар ярилцах болсон төдийгүй, сүүлдээ Snapchats-аар тачаангуй зураг, бичлэгээ солилцох болсон аж. 
"Тэд эхлээд бие биедээ мессэж илгээдэг болсон, дараа нь утсаар ярьж, Snapchats-аар секс бичлэгээ солилцсон. Ойр тойрных нь тэднийг эргээд дотносоход нэг их гайхаагүй" хэмээн баттай эх сурвалж хэвлэлийнхэнд ам алдсан байна.