04.24

Бейонсе, Жэй Зи нар хамтарсан цомог гаргана

Бейонсе, Жэй Зи нар гэр бүл, уран бүтээлийн хувьд гайхалтай таарч тохирсон хос гэдгээ аль эрт баталсан билээ. Тайзны одод уран бүтээлийн тал дээр нэг нэгэндээ үнэтэй зөвлөгөө өгцгөөдөг аж. Тун саяхан тэдний хамтарсан аялан тоглолт өндөрлөсөн бөгөөд аль алиных нь шүтэн бишрэгчид уулга алдан хүлээж авсан юм.

Тэгвэл одоо Бейонсе, Жэй Зи нар хамтарсан анхны цомгоо бичүүлэх тухай бодож эхэлжээ. Энэ тухай тэдний найз DJ Skee мэдээлсэн байна. Шоу бизнесийн хоёр томоохон төлөөлөгчийн хамтарсан цомог тун удахгүй Жэй Зигийн саяхан ажиллагаанд оруулсан хөгжмийн шинэ онлайн үйлчилгээ болох Tidal дээр тавигдах юм.