БНХАУ-ын нэрт жүжигчин Жеки Чаныг кино урлагийн салбарт оруулсан хувь нэмрийг нь үнэлж Америкийн кино академиас “Оскар”-ын шагнал олгожээ. Холливудын нэрт жүжигчин Сильвестра Сталлоне алтан хүнийг Жеки Чанд гардуулан өгсөн байна. Түүнчлэн кино академийн ерөнхийлөгч Черил Боне “Кино урлагт оруулсан түүний гавъяаг бид мартаж болохгүй. Тэр бол агуу уран бүтээлч” гэж мэдэгджээ. Сонирхуулахад, Жеки Чан 120 гаруй кинонд тоглож, 50 гаруй уран бүтээлийг найруулсан бөгөөд Гиннесийн номд дөрвөн удаа багтсан байна.