Топ модель Д.Пүрэвсүрэн загварын тайзнаа алхахгүй ч фото модель чиглэлээр ажиллаж, дэлгэцийн уран бүтээлд үргэлжлүүлэн ажиллана хэмээсэн. Түүний эмэгтэй “action” киноны дүрд тоглох юмсан гэж боддогоо нэгэнтээ хуваалцсан байдаг. Тэгвэл модель, жүжигчин бүсгүй хамгийн сүүлд найруулагч Тука буюу Б.Ганболдын шинэ бүтээлд тоглож, зураг авалтаа дуусгаад байгаа аж. Топ Пүүжээгийн хамгийн сүүлд тоглосон кино шинэ он гараад үзэгчдэд хүрэх юм байна.