11.16

Лаврын навчаар бие махбодоо цэвэрлэх арга

Лаврын навчин дахь эфирийн тос нь бие махбодод хурмтлагдсан бүх төрлийн давсыг хялбархан уусгадаг байна. Цэвэрлэх арга нь гурав хоног үргэлжилнэ. 

Гэхдээ цэвэрлэгээг хийхдээ лаврын навчин дахь эфирийн тосыг дээд зэргээр хадгалж, бүхлээр нь бие махбодод шингээх нь чухал юм. 

Лаврын навчны хандыг дараах маягаар бэлдэнэ. 

-Таг сайтай, паалантай жижиг саванд  25-30 ширхэг лаврын навч, 1/5-2 стакан буцалсан ус хийж өглөөгүүр тавина. 

-Лаврын навчаа 5-7 минутын турш буцалгана. 

-Дараа нь саваа гал дээрээс аваад, савныхаа таганд хагас шингэн зуурмаг түрхэж эфирийн тосыг ууршихаас хамгаална. 

-Саваа тагласны дараа таган дээрээс нь хүнд юмаар даруулна. 

-Ингээд гурваг цагийн турш дулаан газар тавина. 

-Халуун бүлээн хандаа халуун саванд хийж, бага багаар бүх л өдрийн турш ууна. Гурван өдрийн турш уух ба өдөр болгон хандаа шинээр бэлдэнэ. 

Энэ өдрүүдэд хоол хүнсэндээ жимс, чанасан ногоо хэрэглээрэй. Хагас цаг тутам шээс хүрэх нь цэвэрлэгээ хэвийн явагдаж байгаагийн шинж юм. Эхний цэвэрлэгээ хийснээс хойш 7 хоногийн дараа дахин цэвэрлэнэ.