Өнөө цагт хүн бүр сэлфи хийдэг болсон. Тэгвэл "Coca Cola" компани селфичдэд зориулсан шинэ санаа гаргажээ. Тодруулбал, тэд сэлфи хийдэг суурийг 0,5 литрийн савлагаатай "Coca Cola" ундаандаа суурилуулсан байна. Энэхүү суурь нь ундааны савыг 70 хэмээс дээш өнцгөөр хазайлгах бүрт автоматаар зургийг нь авах гэнэ. Ийнхүү авсан зураг нь мөн л автоматаар сошиал сайтуудад нийтлэгдэж, таны ундаа амтархан ууж буй зургийг дэлхий нийт харах боломжтой болжээ.