Та өмнө нь нүүрсэн хар эм гэж сонсож байсан уу? Ходоод гэдэст өвдөх үе болон хордлогонд орсон үед усанд найруулж уудаг хар эм байдаг шүү дээ. Уг эмийг идэвхжүүлсэн нүүрсээр хийдэг. Нүүрсэн эмийг бүх эмийн сангуудаар зардаг. Үнэ нь ч боломжийн Нүүрсэн эмээр маск хийснээр арьс гүн цэвэрлэгдэж, пүдрийн хор тайлагддаг байна. Мөн үрэвсэлтэй батганд илүү тохиромжтой. Толгой нь гараагуу өвчтэй батга байдаг шүү дээ. Тийм батганд түрхэхэд хүндүүр нь арилж батганы толгой нааш гарч ирдэг.
Хэрэглэгдэх зүйл:
Хоёр ширхэг нүүрсэн эм
100 хувь байгалийн гаралтай алое вера гел
Нүүрсэн эмээ сайтар нухаад дээр нь маск бэлтгэх хирээний алое вера нэмж өгнө. Ингээд сайтар хутгаад л бэлэн болно. Батгатай хэсэг болон бүхий л нүүрэндээ түрхэж болно. Маск хаттал 30 минут байлгаад хуулж авнав Энэ үед нүүрний илүүдэл тослог болон хар батгыг суга татаж авна даа. Маскнаас чинь үлдсэн бол хөргөгчинд 3-5 хоног хадгалж болно.
Батгагүй бол долоо хоногт нэг удаа. Батгатай бол батгатай хэсэгтээ өдөр бүр түрхээрэй.
Анхаар! Маскаа нүүрэндээ тавихын өмнө гарандаа түрхэж харшилж байгаа эсэхийг шалгаарай.