Алдарт дуучин Мэрайя Кэри "MAC"-тай хамтран өөрийн нэрийн нүүр будгийн коллекцио ирэх сард гаргахаар болжээ. Үүнд хацар өнгөлөгч, контур, сормуусны будаг, нунтаг энгэсэг зэрэг олон төрлийн бүтээгдэхүүн багтсан байна. Үнийн хувьд хацар өнгөлөгч $24, нүдний тень $41, уруул өнгөлөгч $18.5 зэрэг үнэтэй байх аж.
Дуучин бүсгүй өөрийн нэрийн бүтээгдэхүүний гадаад үзэмжид ихээхэн анхаарал тавьсан бөгөөд гялалзсан саагаар чимжээ. Мөн өөрийнх нь бэлгэ тэмдэг хэмээн нэрлэж болохуйц эрвээхийг ч мартаагүй байна. Ирэх сарын 8-нд албан ёсны нээлтээ хийж, 12-15-нд дэлгүүрүүдэд зарагдаж эхлэх юм байна.