“Nomadic Ballet Production” ээлжит бэлгээ бяцхан үзэгчдэдээ зориулан дэлгэж эхэлсэн билээ. Тэд ах дүү Гриммийн 1812 онд зохиосон алдарт “Цасангоо ба долоон одой” сонгодог бүжгэн жүжиг үлгэрийг тайзнаа амилуулж байгаа. Өнгөрсөн амралтын өдөр “Corporate Convention Centre”-д нээлтээ хийсэн энэхүү бүжгэн жүжгийн гол дүр Цасангоод балетын гоцлол бүжигчин О.Саруул бүжин, хүүхэд багачуудыг үлгэрийн орноор аялуулсан билээ. Тэгвэл энэ амралтын өдөр буюу Ням гарагт The “Corporate Convention Centre”-д 12.00, 16.00 цагт “Цасангоо ба долоон одой” сонгодог бүжгэн жүжиг дахин тайзнаа амилна. 1937 онд Уолт Дисней студийн таван жилийн турш хөдөлмөрлөж бүтээсэн "Цасангоо ба долоон одой" нэртэй бүрэн хэмжээний, хөгжимт хүүхэлдэйн киногоо өлгийдөн авч байсан юм.