11.21

Стив Керр 25 мянгаар торгуулав


"Алтан мужийн дайчид"-ын ерөнхий дасгалжуулагч Стив Керр шүүгчдийг шүүмжилснийхээ төлөө 25 мянган долларын торгууль хүлээсэн байна.

Керр хэд хоногийн өмнө нэгэн радиостанцид ярилцлага өгөхдөө, "Торонто Рэпторс"-той хийсэн тоглолтын үеэр өрсөлдөгч багийнх нь тоглогчдын явалт, илүү алхамт хийх болгонд "нүдээ аньсан" шүүгчдийн бичлэгээр хошин шогийн эвлүүлэг хийх хэрэгтэй хэмээн ярьсан билээ. 

Эх сурвалж www.wikimon.mn