ХОНЬ - (3/21-4/19)
Нар нь Хамтатгахын орд руу шилжиж аливааг шинээр хийх боломж нээх ба Сугар гараг Хилэнцийн орд руу очно. Энэ нь таны шударга занг дэвэргэж, та нийгэмд гадуурхагдсан хүмүүсийн төлөө тэмцэх байх. Санхүүгийн хариуцлага таныг улам идэвхтэй болгоно. Төлбөрийн хуудсыг буруу гэж үзвэл зээлдүүлэгчидтэй учраа олж, зохих хариуцлагыг хүлээлгэ. Хэрвээ ажил, харилцаа утгагүй санагдвал амьдралаа өөрчлөх шийдвэр гаргаж магадгүй.
ҮХЭР - (4/20-5/20)
Ихэнхи нь ядарч эрч хүчгүй болно. Элдэв зүйлээс болж сэтгэлийн дарамтанд орно. Найз тань онцгой төлөвлөгөө гаргаж, чамд гэнэтийн бэлэг болно. Өөрийн зөн совиндоо дүгнэлт хийх гэж бүү хичээ. Хайртаасаа албан ёсны санал авна. Хосууд өөрсдийн харилцаанд дэвшил гарах өөрчлөлтийг аль хэдийн олсон байна.
ИХЭР - (5/21-6/21)
Бизнесийн болон хувийн харилцаагаа гүнзгийрүүлэх боломж гарна. Нөхцөл байдал ямар ч байсан яг одоо сайтар амарч, өөрчлөлт хийхийг хичээ. Ажил олгогч болон бусад хүмүүсээс санхүүгийн дэмжлэг авах бөгөөд энэ нь таны бүтээмжинд сайнаар нөлөөлөх болно. Өөх тостой чихэрлэг хоол хүнс эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх бөгөөд хэтрүүлж хэрэглэхээс болгоомжил.
МЭЛХИЙ - (6/22-7/22)
Мэлхийнүүд өнөөдөр найз нөхөд, төрөл садантайгаа амралтаа хамт өнгөрүүлэхийн тулд зугаатай аялалд гарах болно. Бусад мэлхийнүүд ердийнхөөрөө ажил үүргээ гүйцэтгэнэ. Хамт ажиллагсадтайгаа мэдрэмжтэй бөгөөд нигүүлсэнгүй сэтгэлээр хандах юм бол ахиц гарах болно. Багаар ажиллах нь чухал гэдгийг хэн нэгэн танд сануулах болно. Шүүмжлэлийг бүтээлч талаар нь хүлээн ав. Таныг жолоодогч cap Загасны ордоос гарч Хонины ордод орох тул зарим үед бүх зүйл бүрхэг, заримдаа тов тодорхой мэт харагдах болно.
АРСЛАН - (7/23-8/22)
Таны сэтгэл санаа гэрэлтэж байна. Таны харилцаа дэлбээгээ нээж, асуудал цөөрсөн мэт санагдана. Үдэшлэг хийж эхлэх цаг хэдийн эхэлжээ. Гэртээ хөгжилдөж, сэтгэлээ сэргээх юмуу нэмэлт тавилга, гэрээ чимэглэх зүйлс худалдаж аваарай. Гэхдээ төсвөө сайн тооцоолохыг зөвлөе. Хуучны гар урлалын эдлэл сонирхож болох юм. Мөнгөө хэмнэхэд тустай шүү дээ.
ОХИН - (8/23-9/22)
Танд өнөөдөр маш давчуу хугацаанд чухал сонголт хийх шаардлага гарна. Бизнес ажил хэргийн харилцаагаа гэр бүлийн харилцаатайгаа хутгах хэрэггүй. Хууль эрх зүйтэй холбоотой асуудал тийм ч хурдан шийдэгдэхгүй бололтой. Өнөөдөр хийсэн ажил чинь таны сонирхолтой чинь зөрчилдөж мэднэ. Бүхнийг яв цав төлөвлөх хэрэггүй. Гэхдээ та ямар байр сууринд хүрэхийг хүсч байна түүнийхээ талаар төсөөлөн бод.
ЖИНЛҮҮР - (9/23-10/22)
Хамтран ажиллагсад болон таны хувьд гэгээлэг өдөр болох нь. Хэдэн цагийн дараа бизнесийн тааламжтай байдал бүрдэнэ. Гэнэтийн аз тохионо. Таны хөрш өнгөрсөн амьдралынхаа сургамжаас хуваалцах нь, анхааралтай сонс. Гал байгаа газарт утаа байдаг гэх үгийг санаж яваарай. Гэр орондоо цаг гарга. Магадгүй таны сэтгэлийг хөдөлгөсөн анхны болзоо тань насан туршид тань хадгалагдах болно.
ХИЛЭНЦ - (10/23-11/21)
Бүлэг одод энэ өдөр танд нөлөөлөх тул төсөөлж ч байгаагүй зүйлс болно. Ихэнх Хилэнцийг урлагийн охин тэнгэр ивээнэ. Та хайрын ид шид учирна гэдэгт итгэж болно. Харин мөнгөний асуудлаа болгоомжтой зохицуул, дэлгүүрээс гэмтэл, согогтой бараа авахаас сэрэмжил. Хариултаа сайн тоолж авч, кредит картаасаа хараагаа огтхон ч салгаж болохгүй. Хэн нэгэн тантай мөнгөөр хамтрах тухай яриаг бүү зөвшөөр. Та хэт их мөнгө зарцуулахгүй бол оройг хөгжилтэй өнгөрүүлж чадна.
НУМ - (11/22-12/21)
Энэ өдөр хов жив, бусдын далд явуулгаас болгоомжил. Хамтрагчтайгаа харилцахдаа анхаарал болгоомжтой, хянуур бай. Учир нь хэрүүл маргаан, ширүүхэн зөрчилдөөн үүсч болзошгүйг од эрхэс анхааруулж байна. Ажил дээр эрс өөрчлөлт хйих гэж бүү хичээ. Эрс тэс өөрчлөлт хийхэд тохиромжгүй үе. Ажлаа тараад гэр рүүгээ яар. Үдэш гадуур ганцаар явган алхах нь аюул дагуулна.
МАТАР - (12/22-1/19)
Одоогийн гараг эрхсийн хандлага нь матрынхны бүтээлч байдал, өдөр тутмын уйтгартай хэмнэл, нэгэн хэвийн давтамжтай ажлын хэв маягыг харуулж байна. Залхмаар, уйтгартай ажлуудаа орхиж зөвхөн хүч сорьсон сонирхолтой ажлуудыг хий. Танд нийгмийн болон олон нийтийн ажлуудыг зохион байгуулах ур чадвар, туршлага хангалттай байна. Тиймээс ирж буй боломжуудыг шүүрч ав. Хайр дурлал, гоо сайхан тэмүүлэл, дур хүслийг нэмэгдүүлнэ.
БУМБА - (1/20-2/18)
Өчигдөр нар Нумын орд руу шилжсэний улмаас таны итгэл найдвар ихэснэ. Мөн Сугар гараг Хилэнцийн орд руу нүүж байгаа нь танд хүч чадал, дур булаам байдлыг бэлэглэх болно. Эдгээр гарагийн нөлөөгөөр таны бусдыг татах увидас, ойлголцох байдал нэмэгдэх байх. Зорилгодоо хүрэхэд тань од гарагс туслах болно. Зарим Хумх албан тушаап дэвшиж, цалин хөлсөө нэмэгдүүлэх байх. Хэрэв ажпаа солих бол уран бүтээлчийн ажил танд илүү тохиромжтой.
ЗАГАС - (2/19-3/20)
Энэ өдөр завгүй өдөр байна. Загаснуудад чухал ач холбогдолтой нөлөө үзүүлж чаддаг Далайн ван гараг ирж сайхан энерги тараах болно. Нарийн анхаарал төвлөрлийг шаарддаг зорилго, ажил хэргээс илүү та аз мэдсэн бүтээлч байдалд голлон төвлөрнө. Уран сэтгэмж тань өсч, бодит байдал тань хязгаарлагдах болно. Тиймээс чухал уулзалт, ярилцлагаа хойшлуулах нь ухаалаг хэрэг юм. Бизнестэй холбоотой шийдвэр гаргах, ажил мэргэжлээ сонгох зэргээсээ өмнө үргэлж хоёр удаа бодож бай.