11.22

Жижи Хадид Мелания Трампыг элэглэв


Өнгөрөгч ням гарагт болсон “American music awards” болж өнгөрлөө. Шоуны хөтлөгчөөр "Saturday Night Live" комикийг зохиогч Жэй Фарао, модель Жижи Хадид нар ажилласан. Фарао Жэй Зиг дуурайсны дараа тэд Трампын гэр бүлийг элэглэхэд Жижи Хадид Меланиа Трампын дүрд хувирч, үзэгчдийг хөгжөөсөн юм. Тэрбээр Мелания Трампын нүүр амны хувирлыг дуурайж, “Би нөхөртөө хайртай, Барак Обама. Мөн Саша, Малиа хоёр охиндоо ч хайртай” хэмээн багахан хэмжээний элэглэл хийж, үзэгчдийг инээлгэжээ.