Зуурдын учрал зугаа чөлөө
Зун шиг агаад богинохон
Үүрдийн хайр үнэ цэнэ
Үлэмжийн агаад хувирашгүй
Нохойн хуялаар нөхцөгсөд
Нойтон агаад засрашгүй
Номын агаарт учрагсад
Ноцох адил унтрашгүй
Адгуусны зөнгөөр хурьцагсад
Амтанд дурлан шаналсу
Ариун хайраар учрагсад
Амьдралд шунан жаргасу
Ухамсар дорой эр эм
Ужиг цэнгэлд донтсу
Хэмжээ заагийг умартан
Хэтрүүлэн завхарсаар өвчилсү
Ухаан саруул эр эм
Урин тачаалаа барьсу
Тун банг нь тааруулан
Туждаа үнэнч жаргасу
Б.МӨНХ-ОРГИЛ
2016.11.18-нд