11.23

Н.Сувд Мандухайн чимгээс А.Баярцэцэгт бэлэглэнэ


"Дэлхийн Мисс 2016" тэмцээнд Монгол Улсыг төлөөлөн оролцох үндэсний ялагч А.Баярцэцэгийг үдэлтийн арга хэмжээ болж өнгөрлөө. Тэрбээр ирэх пүрэв гарагт Америк улсын Вашингтон хотыг зорих юм. Түүнийг үдэн гаргах ёслолд хүрэлцэн ирсэн хүн бүр түүнд амжилт хүсч гарын бэлгээ гардуулсан юм. Тэдгээрээс онцлох бэлэг нь БНМАУ-ын Төрийн шагналт, МУАЖ, тайз, дэлгэцийн жүжигчин Н.Сувдынх байлаа. Тэрбээр  "Мандухай сэцэн хатан" кинонд тоглож байхдаа хэрэглэж байсан зүйлсээс нэгийг нь А.Баярцэцэгт өгөхөө амласан юм. Ийнхүү А.Баярцэцэг Мандухайн гоёлоор гоёх нь ээ.