Өнгөрсөн өдрүүдэд А.Баярцэцэгийн “Miss World 2016” тэмцээнд зориулан бэлтгэсэн видео танилцуулга цахим сүлжээгээр цацагдаж, олны сайшаалыг хүртээд байгаа юм. Тэрээр өнгөрсөн жил “Miss Mongolia” тэмцээний дэд байрт шалгарсан. Харин энэ жил манайд УИХ-ын сонгууль, АСЕМ гээд томоохон үйл явдлууд тохиосон учраас үндэсний тэмцээн зохион байгуулагдаагүй. Тиймээс дүрэм ёсоор өнгөрсөн жилийн дэд мисс А.Баярцэцэг тэргүүн миссийн титмийг зүүн “Дэлхийн мисс”-д оролцох эрхээ авсан билээ
Тэгвэл "Дэлхийн мисс"-т эх ороноо төлөөлөх А.Баярцэцэгийн даашинзыг дизайнер Д.Отгонжаргал урласан байна. А.Баярцэцэг "Дизайнер Д.Отгонжаргалын надад зориулж хөх тэнгэрт дүүлэн нисч буй шувууг дүрсэлсэн даашинз амжилт гаргана гэдэгт итгэлтэй байгаа" хэмээн тодотгосон.