11.23

Эрдэс бодис ба эрүүл мэнд

Бөөрний чулуу хүний ясанд агуулагдах кальциас үүсдэг байна. Хэрвээ бид кальцийн дутагдалд орвол бидний бөөрөнд чулуу үүсч эхэлнэ. Мянган жилийн өмнө ч гэсэн гэрийн тэжээмэл амьтны бөөрөнд чулуу үүсэхээс сэргийлэн тэдэнд кальци, магнизм, бор зэрэг эрдсийг хангалттай хэмжээгээр өгдөг байжээ. Хүний бөөрөнд чулуу үүсвэл үхэж чадахгүй зовж шаналсаар байх болно. Энэ өвчнийг үүсэхээс урьдчилан сэргийлэх тухай бид сайн мэдэх ёстой. Та эмчээс кальци нь бөөрний чулуу үүсэхээс сэргийлдэг гэж сонсож байсан биз ээ. 

Үүний баталгаа нь таван бүлэг болгон хуваасан 40000 орчим эмчлүүлэгчдэд ажиглалт хийх замаар тогтоосон байна. Хамгийн их тун хэмжээгээр кальци хэрэглэсэн бүлгийн хүмүүст бөөрний чулуу ерөөсөө үүсээгүй байна. Хүний үс цайх түүгээр ч зогсохгүй арьс үрчийн, нүдний доод тал, нүүрний шугам даган цүлхийн унжих нь мөн эрдэс, зэсийн хүрэлцээ хангалтгүй байснаас болно. Венийн судасны варикоз өргөсөлтөөс өөрөөр хэлбэлзэхэд уян хатан чанараа алдан хүний бүх бие, гар хөл, гэдэс, хүзүүний арьс унжиж эхлэхэд коллоид эрдсүүдийг хэрэглэх нь хамгийн хямд бөгөөд аюулгүй энгийн эмчилгээний арга юм.