ХОНЬ - (3/21-4/19)
Өнөөдөр олон зүйл хийж дуусгах шинжтэй. Сайхан хувцаслаж, сэтгэл булаам байх тул олон хүн таны саналд яагаад ч татгалзаж чадахгүй. Хэрэв амраг хайртай хүнийхээ дуу хоолойноос атаархлын өнгө аяс мэдэрвэл дор нь арга хэмжээ авах хэрэгтэй. Урам зориг, баяр хөөрөө хязгаарла. Хосуудын романтик харилцаа сэргэнэ.
ҮХЭР - (4/20-5/20)
Төрөлхийн сонор сэрэмжтэй байдал өндөрсөнө. Жолооч нар жолооны ард хянамгай байж осол аваараас сэрэмжил. Нарийн мэдрэмж анхаарал тань хүчтэй байна. Аливаа асуудлыг шийдэхээс өмнө азаа туршаад үзэхэд буруудахгүй. Өөрийн гол зорилгодоо анхаарал хандуул. Бат найдвартай шийдвэрээ чи аль хэдийн гаргасан. Орлого зарлагаа тооц.
ИХЭР - (5/21-6/21)
Та өнөөдөр маш эмзэг мэдрэмтгий байх бөгөөд хүн болгоны сэтгэлд нийцүүлэх гэж зүдрэх бололтой. Хийхээр төлөвлөсөн зүйлдээ л анхаарал хандуул. Хосууд өнөөдөр гэр орноо цэвэрлэж, ирээдүйн амьдралаа ярилцаж цагийг зугаатай өнгөрөөх болно. Гэрийнхээ хуучин эд зүйлсийг хаяхыг нь хаяж, заримыг нь шинээр засаж сэлбэх бололтой.
МЭЛХИЙ - (6/22-7/22)
Та өнөөдөр эрч хүчээ дэмий үрэх хандлага багатай, анхаарлаа жижиг зүйлд төвлөрүүлэх чадвар өндөртэй байх болно. Нэмэгдэж буй энэ нөлөөний хүчээр та амьдралын бодит хүчин зүйлүүдэд анхаарлаа хандуулснаар хамгийн сайн үр дүн гарах болно. Хайртай хүнтэйгээ мөнгөний асуудлыг шийдвэрлэхийн тулд тэвчээртэйгээр ярилцаж хэлэлцэх чадвар шаардагдана. Гэхдээ бусад хүмүүс хийж чадах юмыг та ч бас хийж чадах болно.
АРСЛАН - (7/23-8/22)
Од эрхэс таныг дээш нь дэвшүүлсэн хэвээр л байна. Хайр дурлал, боловсрол, нэр хүнд, аз хийморь гээд та бүх зүйлд өөрийгөө дайчилж чадна. Харин та зарим нэг хуучин зүйлээсээ уйдаж шинэ зүйл эрэлхийлж байж болох юм. Хэн нэгэнтэй ам муруйж, болчимгүй үйлдэл хийж болзошгүй байгааг анхаарна уу. Бусдаас үг сонсож, шаардлатай үед буулт хийж сур. Та зарим нэг зүйлийг сурах болно.
ОХИН - (8/23-9/22)
Мөнгөө хадгал. Таны гаргасан санаачилга бодитоор хэрэгжиж эхлэх хэдий ч яарах хэрэггүй. Хийж эхлэхээсээ өмнө сайтар төлөвлө. Хэрвээ та шинэ компьютер, гap утас, дуу хураагуур зэрэг эд зүйл худалдан авахаар төлөвлөж байгаа бол үнэ өртөг чанар чансааг нь сайтар харьцуулж судал. Гадуур зугаалж, спортын тэмцээн уралдаан үзсэнээр та баяр хөөртэй болох болно. Мөн зурхайчид очиж, алгаараа эсвэл хөзрөөр мэргэлүүлж, ирээдүйд таныг юу хүлээж буйг олж мэд.
ЖИНЛҮҮР - (9/23-10/22)
Ачааллаасаа гарахын тулд өөртөө амралт өг. Амрангаа хүсэл мөрөөдлийнхөө саад тотгорыг холдуулах арга зам бод. Тэгэхдээ жинхэнэ амьдрал, зүүд мөрөөдлөө ялгаж сур. Цаг агаар биед тань нөлөөлж магадгүй, эрүүл мэндээ бодоорой. Гэртээ эрүүл хоол хийснээр эрүүл мэнд болон мөнгө санхүүгийн хувьд ашигтай байна.
ХИЛЭНЦ - (10/23-11/21)
Бага зэрэг сэтгэл түгших асуудал гарах ч Хилэнцэд санаа зовох юм байхгүй. Удирдагч гараг Ангараг тань Матрын орд руу хөдөлж, танай ордод орших Санчир гарагтай эерэг холбоо үүсгэж, тогтворжуулна. Бага гэлгүй ажил болгонд нямбай, хянуур хандвал амжилтад хүрэх нь ойлгомжтой. Танд илүү их хүч, эрч хүч мэдрэгдэж, бие тэнхээ улам сайжрах шинжтэй.
НУМ - (11/22-12/21)
Амжилттай, ажил үйл бүтэмжтэй өдөр. Ашиг орлого олж, эртнээс бодож төлөвлөсөн хэргээ бүтээх эсвэл гэнэтийн сайн мэдээ сонсох бололтой. Та өөрийн давуу талыг илтгэн харуулж, гайхуулж болох хэдий ч нөөц бололцоогоо тодорхойлж, чадлынхаа хэрээр байхыг од эрхэс сануулж байна. Зориг зүрх, томоохон ажлын үзүүрээс барьж авч, ард нь гарах гэсэн тэмүүлэл танд төвөг удаж мэднэ.
МАТАР - (12/22-1/19)
Төвлөрөх, анхаарлаа төвлөрүүлэх, хичээж чармайх нь ямар ч ажилд амжилт дагуулах ид шидтэй. Матрынхны шаргуу ажиллах чадвар нь үргэлжид бэлэн байдаг гэхэд болно. Танд боломжтой санаанууд байгаа бол таны логик дараалалтай, практик ухаан тэдгээрийг хэрхэн бодит төлөвлөгөө болгон хөгжүүлэхээ мэднэ. Ямар ч ядаргаатай асуудал хурдан шийдэгдэнэ. Гэр орны засал чимэглэлийн ажлаа дуусгавал зохистой. Ажлын залуустайгаа хамтран баяр ёслолын үйл ажиллагаа зохион байгуулвал амжиллтай болно.
БУМБА - (1/20-2/18)
Хэцүүхэн нөхцөлд та өөрийн далд авьяасыг олж мэднэ. Өнөөдөр хамтын ажиллагаа чухал үүрэгтэй. Үүссэн аливаа асуудлыг гэр бүлээрээ шийд, энэ үед та онцгой байр сууриа алдахгүй. Хөршүүдийн хов жив үнэхээр сонирхол татах бололтой. Гэсэн хэдий ч сонссон бүхэндээ нэг их итгэх хэрэггүй. Зарим Хумх сонирхолтой дурсамж, хачирхалтай хүмүүсийн тухай тэмдэглэл хөтөлж эхлэх болно.
ЗАГАС - (2/19-3/20)
Өнөөдрийн оддын чиг хандлага өчигдрийнхөөс шал эсрэгээрээ байх ба ихэнхи загаснуудын авьяас чадвар тогтмол төлөвтэй байна. Хэдийгээр мөнгөтэй холбоотой асуудал гарах ч тайван бус байдал, түргэн зан тань алга болох болно. Тиймээс чадах чинээгээрээ мөнгөө үрэхээ хязгаарла. Сүүлийн үед хуримтлагдаж байсан сэтгэлийн дарамт тань бага багаар алга болох болно.