11.24

Эмбер Херд шүүхэд дуудагдав

“Лондоны тал” киноны продюссер болох Крис Хэнли, Жордан Гэртнер нар Америкийн жүжигчин Эмбер Хёрдыг шүүхэд өгчээ. Киног бүтээгчид түүнийг зураг авалтын ажиллагаанд саад учруулсан, гэрээнд заасан үүргээ биелүүлээгүйд буруутгасан аж. Тэд нэхэмжлэлдээ “Хёрд өөрийн амилуулах дүрийн талаар дэндүү сайн мэдээлэлтэй байсан. Тэрбээр кино зохиолыг анхааралтай уншсан” гэж бичжээ. Жүжигчин бүсгүй хэт илэн далангуй хэсгүүдэд зургаа авахуулахгүй байсны дээр киноны найруулагч Мэтью Калленыг зохиолоос дэндүү илэн далангуй хэсгүүдийг хас хэмээн ятгаж дөнгөжээ. Киног бүтээгчид Холливудын од бүсгүйгээс 10 сая доллар гаргуулахаар нэхэмжилсэн байна.