Дуучин Н.Сүндэръяа Иогийн мастер цол авсан анхны монгол хүн болсон гэнэ. Тэрбээр энэ талаар өөрийн цахим хуудаснаа “Шри Шри өөрийн биеэр төгсөлтийн баярт ирэв. Одиша мужийн захирагч болон бусад хүндэт докторуудын хамт Иога Натурапатийн мастерын ангийхан диплотаа гардан авлаа. Ингээд л анхны монгол хүн иогийн мастер цол гардан авлаа” хэмээн бичжээ.