11.24

Найрагч бүсгүйчүүдийн оюутан нас

"Болор цом"-ын эзэд болох яруу найрагч Г.Мөнхцэцэг, Б.Ичинхорлоо нарын энэ хар цагаан зураг сошиалд хандалт ихтэй байна. 1990-ээд оны "Болор цом" наадмын тайзнаа шүлгээ уншиж эхэлсэн Г.Мөнхцэцэг, Б.Ичинхорлоо нар 30 гаруй жил үерхэж нөхөрлөсөн үй зайгүй найзууд юм. Б.Ичинхорлоо 1990 оны "Болор цом" наадамд "Тэнгэр", 1991 онд "Эх нутаг" зэрэг шүлгүүдээрээ дараалан түрүүлж байсан бол Г.Мөнхцэцэг үүнээс даруй 10 жилийн дараа буюу 2000 онд "Болор цом" наадмын тэргүүн шүлэгчээр тодорч байсан билээ. Тэгвэл  өдгөө Г.Мөнхцэцэг УИХ-ын гишүүн болсон бол Б.Ичинхорлоо Үндэсний төв номын сангийн захирлаар ажиллаж байна. Сонирхуулахад, хоёр бүсгүй энэ зургийг 1991 онд УБИС-ийн утга зохиолын ангийн нэгдүгээр дамжааны оюутан байхдаа авахуулж байсан гэнэ шүү.