ХНХЯ, Хүчирхийллийн эсрэг үндэсний төв хамтран өнөөдрөөс “Жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян”-ыг эхлүүлэв.
Охид, эмэгтэйчүүдийг хүчирхийлээс хамгаалах, урьдчилан сэргийлэх зорилготой энэхүү аяныг дэлхийн 180 гаруй улс орон нэгдсэн байдлаар зохион байгуулдаг. Энэ онд дэлхий нийтээр “Гэр орны амар амгалангаас дэлхийн энх тайван руу: Бүх нийтэд боловсролыг хүртээмжтэй болгоё” уриан дор нэгдэх юм. Харин тус аяныг манай улс “Хүчирхийлэлд үгүй гэж хэлье!” хэмээх уриан дор тэмдэглэн өнгөрүүлэх аж.
Аяны хүрээнд УИХ-ын Хууль зүйн болон Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо хамтран хүчирхийлэлтэй тэмцэх чиглэлээр хэлэлцүүлэг зохион байгуулах аж. Мөн ирэх сарын 09-нд “Нийгмийн хөгжилд-Эрэгтэйчүүдийн оролцоо” сэдэвт семинар, ХНХЯ түүний харьяа агентлагийн алба хаагчдад “Бэлгийн хүчирхийлэл, дарамт” сэдэвт сургалт зохион байгуулна. Түүнчлэн ирэх сарын 10-нд Оюутан залуучууд "Хүчирхийллийн эсрэг хамтдаа" тайван жагсаал хийх юм байна.