АНУ-ын тэргүүн хатагтай Мишель Обама Цагаан ордонд засах Зул сарын гацуурыг хүлээн авчээ. Саша, Малиа охид нь эзгүй байсан тул тэрбээр үеэл Остин болон Аарон дүү нарынхаа хамтаар гацуур модоо хүлээн авсан байна. Шинэ жилийн баярын хамгийн чухал зүйлсийн нэг болох Цагаан ордны гацуурыг чимэглэхэд ард олон анхаарлаа гойд хандуулдаг бөгөөд сайн дурынхан маргааш буюу мягмар гараг гэхэд гацуур модыг чимж дуусах гэнэ. Тус гацуур тэргүүн хатагтайн хувьд сүүлчийн гацуур бөгөөд Цагаан ордноос явж, энгийн амьдралаар амьдрахыг тэсэн ядан хүлээж буйгаа тэрбээр ярьсан байдаг.