Сонсдоо миний зүрхийг, сонсгoлонтой биш байна гэж үү,
Чинийнхээ хайраар хөглөгдсөн, чи минь дотор нь дуулж байгаа
Дуу чинь дэндүү уянгалаг болхоор догдлохгүй байж яаж чадах билээ...
Үнсдээ миний уруулыг, үнэр нь цэцэгсийнх биш гэж үү,
Үүлний хээнд урлaсан үлгэрийн цэцэгс бүжиж байгаа
Бүжихийн тоолонд сэтгэл задгайрч бүлээн салхиар гоёж зогсоо...
Хардаа миний нүдрүү, хайрын гэрэл гийж байгаа даа
Гиймэл, гэрэлтэм хайранд зүрхээ нээж өг, харцаа ч бас чөлөөл ...
Харцан дотор чинь төөрөг, зүрхэн дотор чинь эргэлдэг...Миний эрх чөлөөт хайр...
Х.ДУЛАМСҮРЭН