11.29

”Түрээсийн орон сууц” хөтөлбөрт өөрчлөлт оруулах тухай хэлэлцэнэ

Засгийн газрын ээлжит хуралдаан маргааш болно. Хуралдаан   энэ  сарын 30-ны өдрийн 15.00 цагт Засгийн газрын хуралдааны танхимд эхэлж сайд нар найман асуудал хэлэлцэх  аж. Мөн зургаан танилцуулгыг сонсох юм. 

Тодруулбал, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын үзэл баримтлалын төсөл, Хөгжлийн хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар, БНСУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн тухай зэрэг асуудал хэлэлцэх аж. Мөн "Түрээсийн орон сууц" хөтөлбөрт өөрчлөлт оруулах тухай /Засгийн газрын 2015 оны 18 дугаар тогтоол/ хэлэлцэнэ.