04.25

Найман гар, хөлтэй нярайг Ганеш бурханы хойд дүрээр тодруулав

Энэтхэгийн Думри-Исри хотод найман мөчтэй нярай мэндэлжээ. Эцэг, эх нь тэр хүүг Энэтхэгийн олон гартай бурхан Ганешийн хойд дүр хэмээн үзсэн байна. Энэ бурхан энэтхэгчүүдийн хамгийн ихээр хүндлэн биширдэг зүйлийн нэг билээ. Хотын олон зуун ард иргэд ч ийм бодолтой байгаа аж.

Мөн олон зуун километрийн алсаас хүмүүс цувцгааж байгаа бөгөөд ер бусын хүүхдийг харахаар зорьж ирж байгаа гэнэ. Эхлээд дөрвөн гар, дөрвөн хөлтэй хүү мэндэлсэн гэх ярианд хүмүүс итгээгүй байна. Гэвч энэ тухай томоохон хэвлэлүүд бичиж эхлэнгүүт аз жаргалаар бялхаж суугаа эцэг, эхийнх нь гэрийг зоригсод тасрахаа больсон аж.