11.30

Хотын эрхзүйн байдлын тухай хуулийг Засгийн газраар хэлэлцүүлнэ


Нийслэл хотын эрхзүйн байдлыг шинэчлэх зайлшгүй шаардлагатай байгааг хэлээд “Хотын эрхзүйн байдлын тухай хуулийг  боловсруулж, Засгийн газарт  оруулсан. Маргаашийн хуралдаанаар хэлэлцүүлэхээр болсон. Энд хотын татвар, статус, эдийн засаг гэсэн гурван том концевц тусгасан байгаа. Засгийн газар хэлэлцээд саналаа нэмэх байх. Эхлээд хуулиа шийдэхгүйгээр Улаанбаатарын хөгжлийн талаар ярих хэцүү. Улаанбаатар хотын төлөөлсөн 28 гишүүн маань хотын эрх ашгийн төлөө шийдвэр гаргах байх гэж бодож байна” гэсэн юм.

Хотын төсвийн 600 тэрбум төгрөгөөр бүх асуудлаа шийднэ гэж байхгүй хэмээн хэлсэн түүний үгтэй хүн бүр санал нэгдэнэ. Монгол Улсын хүн амын 40 хувь нь амьдарч, нийт аж ахуйн нэгжүүдийн 70 хувь нь үйл ажиллагаа явуулдаг Улаанбаатар хотын хөгжилд хүн бүрийн үүрэг оролцоо чухал байх нь дамжиггүй. 
Бизнесийнхэн НИТХ-ын дарга Ц.Сандуй, хотын дарга С.Батболд нарт өөрсдийн шинэ төсөл хөтөлбөр, ажлаасаа танилцуулсан юм.
“Ард санхүүгийн нэгдэл”-ийн гүйцэтгэх захирал Ч.Ганхуяг Улаанбаатар хотын утааг багасгах ямар боломж байгаа талаар өөрсдийн хийсэн төслөө танилцууллаа. Тэрээр “Өнөөдрийн байгаа боломжиндоо тулгуурлаж утаатай тэмцэх арга бол орон сууцжуулах. Хямралтай байгаа ч гэсэн дотроосоо эх үүсвэр бий болгож асуудлыг шийдье. Бид 5 жилийн  дотор 80 мянган айлыг моргейжид хамрууллаа. Гэтэл гэр хороолол маань 170 мянгаас 220 мянган айл болоод өссөн байна. Тэгэхээр бэлэн байгаа байшиндаа орон сууцанд орьё гэж хүссэн хүмүүсээ оруулъя. Банкууд, барилгын компаниудаа цуглуулаад бэлэн байгаа 30 мянган байрандаа гэр хорооллын иргэддээ байр авах эрхийг нь нээж зээлээр өгье. Банкууд дээр барилгын чанаргүй зээл байхын оронд тэрийгээ зээл болгоод иргэнд өгчихвөл бусдаас мөнгө гуйж, хэвлэлгүй эх үүсвэрээ өөрсдөө бий болгоод зээлээ өгнө. Урьдчилгаа төлбөрт өгч байгаа газрыг нь харин бодлогоор цуглуулж, хөгжлийн шинэ хөтөлбөр гаргая. Микро хот гэсэн хөтөлбөр хэрэгжүүлье” гэх зэрэг санал тавив.

Автозамын битумын борлуулалт үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Битумина” үйлдвэрийн франчайзийг Монголд оруулж ирээд буй шинэ үйлдвэрийг төлөөлж Ганшагай өөрийн үйлдвэрийн технологийг танилцуулж, өнөөдрийн хэрэглэж байгаа битумын үнийг 2 дахин бууруулах боломж байгааг дуулгасан.

Бизнес эрхлэгчид Улаанбаатар хотын удирдлагуудтай өөрсдийн өмнө тулгамдаад байгаа олон асуудлаар санал бодлоо хуваалцаж, хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.