11.30

Адель багш болно

Дуучин Адель "The BRIT Schoo"l-д багшлахаар болсон гэнэ. Тэрбээр энэхүү сургуульд суралцаж байсан юм. Мөн Лондоны урлаг, технологийн сургууль (The BRIT School)-ийг Леона Льюис, Жесси Жэй болон Эми Уайнхаус нарын алдартнууд дүүргэсэн юм. Сургуулиас нь багшлах урилга ирүүт Адель шууд зөвшөөрсөн гэнэ. Багш, сурган хүмүүжүүлэгчдийнх нь мэдлэг, боловсрол өөрт нь хэрхэн сайнаар нөлөөлснийг мэддэг болохоор Адель өөрөө ч хүүхдүүдэд мэддэг чаддаг бүхнээ зааж өгөхийг хүсч байгаа аж.