12.02

О.Амгаланбаатар: Амьдралд энхэл донхолтой үе олон шүү дээ


Загвар өмсөгч , жүжигчин О.Амгаланбаатар буюу Амгаа эрчүүддээ зөвлөгөө өгсөн байна. Тэрбээр "Эмэгтэйчүүдийн ярианаас үндэслэн эрчүүдэд өгөх зөвлөмж гээд, чадаж явахдаа хүн давж хараад чам дээр фокуслахгүй байж мэднэ. Ядарч явахдаа яг хэн нь хэн бэ гэж бодож эхэлдэг гэнэ ээ. Энэ нь хүнд үеийг нь хүлээж дайралт хий гэсэн үг биш ч тийм үе ирсэн ч бай үгүй ч бай тэсвэртэй хүлээ л гэсэн санаа юм байх. Амьдралд энхэл донхолтой үе олон шүү дээ. Аль ч үед нь байж л байдаг хүнд эмэгтэйчүүд дасчихдаг юм гэнэ лээ. Арга нь олдохгүй юм гэж ховор л доо угаасаа. Эрт шантрав гэж эмэгтэйчүүдийн ярианаас үг унах юм билээ. Уул нь болдог бол учраа хурдхан олчихвол амар л баймаар юм" хэмээн цахим хуудаснаа бичиж, эрчүүдэд зөвлөжээ.