12.02

М.Уранцэцэг ”Их дуулга”-д түрүүлэв

Японы Токио хотноо жүдо бөхийн бага дэлхийн аварга гэггддэг "Их дуулга" тэмцээн өнөөдөр эхэллээ. Эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд “С” хэсгийг тэргүүлэн барилдсан Гавьяат тамирчин М.Уранцэцэг алтан медалийн төлөөх барилдаанд ялж, "Их дуулга"-ын аварга боллоо. Тэрбээр Чили, БНСУ-ын бөхчүүдийг ялж, хагас шигшээд Японы Тонаки Фүна, шигшээ барилдаанд БНСУ-ын бөх Жон Бо-Кюүныг торгуулиар ялав.Хоёр жүдочийн хувьд долоон удаа таарч барилдаж байгаа бөгөөд М.Уранцэцэг зургаан удаа, БНСУ-ын жүдоч нэг удаа ялж байжээ.