"Кливлэнд Кавальерс"-ийн довтлогч Леброн Жэймсийг Америкийн алдарт "Sports Illustrated" сэтгүүл 2016 оны "Спортын онцлох хүн"-ээр тодруулсан байна.
"Хаан" Жэймс энэхүү нэр хүндтэй шагналын эзнээр хоёр дахь удаагаа тодорч байгаа билээ. 2012 онд "Майами Хит"-ийн хамт аваргын анхны бөгжөө авахад нь тус сэтгүүлийн газар эрхэм хүндтэй шагналаа түүнд олгож байсан юм. "Sports Illustrated" ЛеБроноос өмнө нэрт гольфчин Тайгер Вудсийг л хоёр удаа "Оны онцлох хүн"-ээрээ тодруулж байсан аж.