Австралийн тэрбумтан Жэймс Пакертай тавьсан сүйгээ цуцлаад удаагүй байгаа нэрт дуучин Мэрайя Кэри бүжиг дэглээч залуутай амрагийн харьцаа тогтоогоод амжжээ.
Бүжигчин залуу Брайан Танакатай дотноссоны улмаас л тэрбумтан эр дуучин бүсгүйгээс салах шийдвэр гаргасан гэж барууны хэвлэлүүд шуугиж байна.
Энэхүү цуу яриаг батлах гэрэл зургуудыг адтай папараццичид хэдхэн хоногийн өмнө авч дөнгөжээ. 13 насаар дүү залуутайгаа салж хагацахгүй, арваннаймт шиг л аз жаргалтай байгаа Кэригийн зургууд хэвлэлүүдийн хуудсыг чимэх болсон байна.