Холливудын сайхан хосын нэг болох жүжигчин Мила Кунис болон Эштон Катчер нар лхагва гарагт шинэ хүнээр бүл нэмлээ. Шинэ төрсөн хүүгийн нэрийг олонд хараахан зарлаж амжаагүй байна. Ингэснээр Катчерын ам бүл нэгээр нэмэгдэж, дөрвүүлээ болж байгаа юм. Тэд хоёр настай Уайт Катчер хэмээх бяцхан охинтой. Хосууд 2012 онд буюу Эштон анхны эхнэр Деми Мураас салсны дараа болзож эхэлсэн байна.