12.03

Өнөөдөр “Тоска” дуурьтай

Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчид энэ сарын эхний үзвэрээ өнөөдөр Италийн алдарт Ж.Пуччиний “Тоска” дууриар эхлэх гэж байна. Дуурийн гол дүрд гавьяат жүжигчин С.Мөнгөнцэцэг дуулах юм. Сонирхуулахад, Ж.Пуччинигийн энэхүү бүтээл бодит амьдралаас сэдэвлэн бүтээгдсэн. Тэрээр энэхүү дуурийг зохиолч Викториен Сардогийн драмын жүжгээс сэдэвлэн Луижи Иллиса, Жузенне Жиакоса нарын бичсэн цомнолоор хийсэн. Энэхүү дуурьт 1800 оны үед Италийн Ром хотод хүчээ авч байсан  дуурийн нэгэн алдартай эмэгтэйн тухайн өгүүлдэг. Пуччинигийн алдарт уянгын аринуудыг багтаасан энэ бүтээлд задгай, уянгалаг дуугаараа Тоска алдаршсан. Энэхүү “Тоска” нь Ж.Пуччинийн хамгийн хүнд драмтай дууриудын нэг бөгөөд авьяаслаг, үзэсгэлэнтэй хэдий ч сэтгэлийн хөдөлгөөн, хартай, гэнэн бүсгүй Тоска, мөрөөдөмтгий, мэдрэмтгий, шулуун шударга Каварадосси, санаа муутай, харгис Скарпья нарын дүрийг маш сайн гаргаж өгсөн байдаг аж.