“Miss World” тэмцээн АНУ-ын Вашингтон хотноо өнгөрсөн сарын 29-нд эхэлсэн. Тус тэмцээнд манай улсаас “Торго модель” агентлагийн загвар өмсөгч, мисс А.Баярцэцэг оролцож байгаа билээ. Түүний хувьд Холливудад гарах мөрөөдөлтэй нэгэн. Тэгвэл түүнд Сан Франциско дахь агентлагаас “Уолт Дисней” компанийн хийж буй “Мулан” уран сайхны кинод шалгуулах хүсэлт тавьсан гэнэ. Хүсэлтийн дагуу мисс А.Баярцэцэг өөрийн портфолиогоо тус агентлагт явуулсан байна.