Иргэний хөдөлгөөнийнхөн ноён уулаа аврах хөдөлгөөн байгуулж, сүр дуулиантай жагсаал цуглаан болж, сүүлдээ ноён уулыг аврах баг хүртэл газар дээр нь очиж ажиллаж байв. Харин өдгөө Ноён уулын ай савд Иргэний хөдөлгөөнийнхөн өөрсдийнхөө нинжаг оруулчихсан байгааг албан бус эх сурвалж хэллээ. Хэрвээ үнэн бол энэ Иргэний хөдөлгөөнүүд чухам ямар зорилгоор үйл ажиллагаа явуулдгыг харж болохоор.
Чухам ямар учраас Ноён уулыг хамгаалж харамлаад байсан нь энэ юм шүү дээ гэдгийг нутгийн иргэд ярьж байна гэх албан бус мэдээлэл нисч эхэллээ.
Харин энэхүү мэдээллийг сонссон хүмүүс Иргэний хөдөлгөөнүүдийг шахах гэж хэргээр ийм мэдээлэл тарааж байна хэмээн өчиж буй. Магадгүй юм, Ноён уулыг зарах гэсэн эрх баригчдад шавар хааж байгаа нөхдийг мохоох гэж ийм яриа гаргаж байж ч болох юм.
Н.Дөл