Модель Кендалл Женнер гоо сайхны нууцаасаа хуваалцсан байна. Тэрбээр “Modern Muse Le Rouge” үнэртэнд дуртай бөгөөд ванилль, бөөрөлзгөнө болон сарнайн найрлага нь өдөр тутмын амьдралд их тохирдог хэмээжээ. Харин нүүрнийхээ зөвхөн нэг л хэсгээ сонгох тухайд "Магадгүй миний нүд байж болох юм. Гэхдээ хэрвээ та надаас нүд эсвэл уруулаа будахын алийг нь сонгох вэ? гэж асуусан бол би уруул гэх байлаа. Учир нь би нүдээ тод хараар будах, эсвэл хүнд өнгөөр будах дургүй хүн. Харин уруулаа тод улаанаар будах дуртай. Улаан өнгө бол бүх зүйл гэх үү дээ" хэмээн ярьжээ.