12.07

Өвлийн хүйтэнд өвдөхгүйн тулд хийхээс татгалзах ёстой есөн дадал

Жавар тасхийм өвлийн хүйтэнд даарч, хөрсөн хүмүүс өвдөх нь амархан байдаг. Үүнд ч бидний хийж заншсан буруу дадлууд нэмэр болдог гэлтэй. Ингээд та бүхэнд өвлийн хүйтэнд өвдөхгүйн тулд хийхээс татгалзах ёстой 9 дадлыг хүргэж байна. 

1. Гадаа гарахаасаа өмнө хамрын дусаалга хэрэглэхээс татгалзах 

Судас хүйтэнд агшдаг. Харин та хүйтэнд гарахаасаа өмнө дусаалга дусаах нь судасны агшаалтыг нэмэгдүүлснээр хамрын бактериас хамгаалах, амьсгалж буй агаарыг бүлээсгэх чадвар нь буурдаг. Хамрын дусаалга хэрэглэхийн оронд хамраа хуурай алчуураар цэвэрлээрэй. 

2. Амаараа амьсгалж болохгүй 

Амаараа амьсгалахад орох агаар нь бүлээсэж амждаггүйгээс хоолойн өвчин тусах магадлал нэмэгддэг байна. Үүний оронд хамраараа амьсгалж байгаарай. 

3. Ороолтоороо ам, хамраа таглахгүй байх 

Амнаас гарч буй уур ороолтод бичил мөсөн бүрхүүл үүсгэдэг байна. Энэ нь гаднаас орох агаарыг улам хүйтэн болгодог тул хоолойн өвчин, бронхит, арьсны үрэвсэл үүсгэдэг байна. 

4. Даарсан ч гэр хүртлээ тэсвэрлэхгүй байх 

Хэрвээ танд хөлдөлтийн анхны шинж тэмдэг илэрвэл гэртээ очтол “гүрийх” хэрэггүй. Ойр хавьд байгаа дэлгүүр, кафед орж дулаацаарай! 

5. Биеэ барьсан хувцас, гутал өмсөхгүй байх 

Бие барьсан хувцас, гутал амархан дааруулдаг. Биед чөлөөтэй хувцас сонговол бие хувцасны завсрын агаар нь дулааныг илүү удаан хадгалдаг. 

6. Хүйтэнд гарахаасаа өмнө халуун юм уухгүй байх 

Халуун цай, ундаа уухад судасны хана тэлдэг. Энэ үед гадаа хүйтэнд гарвал биеийн дулааны богино хугацаанд алддаг байна. Иймд гарахаасаа өмнө халуун юм уухгүй байх, эсвэл бүлээн хүйтэн зүйл уух хэрэгтэй. 

7. Өлсөж болохгүй 

Хүйтэнд хүн илүү энерги зарцуулдаг тул өлсөх мэдрэмж төрөнгүүт хооллож байгаарай. 

8. Хүйтэнд гарахынхаа өмнө нүүрэндээ тос түрхэхгүй байх 

Нүүрэнд түрхсэн тосонд агуулагдах ус 30-40 минутын хугацаанд  ууршдаг тул хүйтэнд хөлдсөн тос арьсыг гэмтээдэг. Иймд гарахаасаа 30 минутаас өмнө тос түрхэх, эсвэл усан суурьтай тос хэрэглэхгүй байх. 

9. Хүйтэнд согтууруулах ундаа хэрэглэхгүй байх 

Согтууруулах ундаа хэрэглэх нь эхний 30-40 минутад дулаацуулдаг боловч үүний дараагаар биеийн дулааны эрчимтэй алддаг бөгөөд согтуу хүмүүс жолоодлогоо алдаж хөлдөх эрсдэлд ордог. Иймд гадаа хүйтэнд согтууруулах ундаа хэрэглэхээс аль болох татгалзах хэрэгтэй.