Холливудын нэрт жүжигчин бүсгүй Гвинет Пэлтроу хамтран зүтгэгч олон найз нарынхаа нарийн нандин нууцаас дэлгэхэд бэлэн байгаа гэнэ. Олон жил тархиндаа ургуулсан энэхүү номонд ор, хөнжлийн явдлуудын тухай түүхүүд ч нэлээд орох сурагтай. "Гвинет ном бичих ажлаа олон жил хойш нь тавьсан. Харин сүүлийн үед онгод нь ороод номынхоо ажилд идэвхтэй ороод байгаа. Тэрбээр энэхүү номондоо, амраглаж байсан эрчүүдтэйгээ харьцахдаа юун дээр алдаж, юун дээр онож байсан тухайгаа, ер нь сексийн амьдралын талаар зөвлөгөө өгөх юм" хэмээн эх сурвалж өгүүлсэн байна.
Сонирхуулахад, Гвинет бүсгүй Брэд Питт, Бен Аффлек, Вигго Мортенсен, Скотт Спидман, Люк Уилсон, Брайан Адамс болон Крис Мартин нартай амрагийн харьцаатай байсан юм.