"Камертон" хамтлагийн дуучин Л.Ган-Эрдэнэ буюу Ганаа энэ сарын 2-нд төрсөн өдрөө нижгэр тэмдэглэжээ. Харин түүнд төрсөн өдрийн бэлэг болгосон энэ хөрөг ихэд таалагдсан гэнэ шүү. Дашрамд сонирхуулахад, тэрбээр "Шинэ цомгоо гаргахдаа зангиа зүүж, пиджак өмсөөд дуулаад байж болсонгүй. Залууст үлгэр дуурайл үзүүлэх ёстой, тийм ч учраас стиль идижээ өөрчлөх хэрэгтэй болсон. Харин өвчний улмаас туранхай байвал хэцүү. Тарган, махлаг, хөвсгөр хэрнээ өвчингүй байвал болж байгаа юм” хэмээгээд жилийн дотор 21 кг жин хасахад хамгийн гол нь хөдөлгөөн хэмээн онцолжээ.