“Дэлхийн мисс 2016” тэмцээнд улсаа төлөөлөн оролцож буй А.Баярцэцэг өдөр бүхэн сайхан мэдээ дуулгасаар байгаа билээ. Тодруулбал, түүнийг “The Great pageant community” мэдээллийн хуудсанд онцолж, энэ удаагийн тэмцээнд амжилт үзүүлэх өндөр магадлалтай хэмээн онцолсон.
Тэгвэл өнгөрсөн ням гарагт Америкийн алдартай “ТV cooking show”-нд “Дэлхийн мисс 2016” тэмцээнд оролцож буй бүсгүйчүүдийг тив тивээр нь баг болгон оролцуулжээ.
Манай мисс тус шоунд Ази тивээ төлөөлөн Индонезийн мисстэй баг болон оролцсон бөгөөд тэд хоёрдугаар байр эзэлсэн байна. Тэд шри ланк алимтай пудинг, энэтхэг тахианы масала, индонез омлет, хонины сүүлтэй ионгол хийцтэй будаатай цай хийж, шүүгчдэд үнэлүүлсэн тухай тэрбээр цахим хуудаснаа бичжээ.
Тэрбээр "Шүүгчид цайг маань амсаад их л бодлогоширсон царайтай бодож байснаа уулга алдаад ямар гоё юм бэ гээд дахин дахин уугаад л байсан. Дараа нь бүх охид ирж ууж үзээд ийм амттай цай хэзээ ч амсаж байгаагүй юм байна гэж байсан" хэмээсэн байна.