Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил олон улсын тэмцээн, уралдаанд онцгой амжилт гарган эх орныхоо нэрийг дэлхий дахинаа өндөрт өргөж яваа МУГЖ, дуурийн дуучин Э.Амартүвшинг Монгол Улсын Соёлын элчээр томилж гэрчилгээ гардуулан өглөө. МУГЖ Э.Амартүвшин Монгол Улсын Соёлын элчээр ажиллах хугацаандаа эх орноо гадаадад сурталчлан таниулах үйл ажиллагааг идэвхтэй явуулахаас гадна дэлхийн бусад улс орнуудтай соёлын хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлээр ГХЯ-тай хамтран ажиллах юм.