Дэлхийн хамгийн харгис шорон Гуантанамо хэзээ ч хаагдахгүй бололтой. Америкчуудын тал хувь нь эрүү шүүлт хэрэглэхийг дэмжиж байгаа нь судалгаанаас харагджээ. Олон улсын Улаан Загалмай нийгэмлэгээс явуулсан судалгаагаар америкчуудын 50 хувь нь зэвсэгт мөргөлдөөний явцад барьсан дайсны цэргүүдэд эрүү шүүлт хэрэглэн байцаахыг дэмжжээ. Эрүү шүүлт хэчнээн харгис байлаа ч энэ нь терроризмтой тэмцэхэд нэмэр болно гэж иргэд үзэж байна.
Хүний эрхийн байгууллагууд Гуантанамо шоронгийн асуудлаар АНУ-ыг шүүмжилдэг юм. Ерөнхийлөгч Барак Обама уг шоронг хаана гэж амалсан ч өдийг хүртэл хаагдаагүй хэвээр байна. Обамагийн санал конгресст удаа дараа дэмжлэг аваагүй билээ. Харин АНУ-ын шинэ Ерөнхийлөгч Доналд Трамп болон Пентагоны шинэ тэргүүн Жэймс Мэттис дээрх асуудлаар өөр арга хэмжээ авна гэдэгт итгэж байгаагаа хүний эрх хамгаалагчид хэлж байна.
О.САША
www.amjilt.com