Модель Белла Хадид "Paper" сэтгүүлд зориулж, стиль имижээ эрс өөрчилсөн зураг авалтад оролцжээ. Энэ зураг авалтаас харахад хэдхэн хоногийн өмнө "Victoria's secret"-ийн тайзнаа алхсан Белла мөн үү гэж дуу алдахаар байгаа юм. Түүний хувьд бор эсвэл хар бараан өнгийн үсээр гоёдог байсан бол "Paper" сэтгүүлийн өвлийн дугаарын зураг авалтанд зориулж үсээ цайвар өнгөөр будуулжээ. Үсний өнгө, нүүр будалтаа өөрчлөөд зогсохгүй зарим зурагт нүцгэлсэн Беллагийн зураг олон нийтийн сүлжээнд тарж шүтэн бишрэгчдээ алмайруулаад байгаа аж.