Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ ирэх сараас 25 хувиар нэмэгдэж 240 мянган төгрөг болно. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ гэдэг нь тусгай мэргэжил, боловсрол шаардагдахгүй энгийн ажилд ажиллаж байгаа ажилтны авч байгаa цалингийн хамгийн бага хэмжээ бөгөөд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ өөрчлөгдсөнөөр цалингийн дүнд өөрчлөлт орохгүй. Тиймээс дээрх шийдвэр зөвхөн цалингийн доод хэмжээгээр цалин хөлс авч байгаа ажилтнуудад хамаатай юм байна.
Өнөөдрийн байдлаар худалдааны газар, туслах малчин зэрэг түр ажлын байраар хангагдсан иргэд ихэвчлэн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний цалин авч байгаа аж.